БНХАУ-ын харилцаа холбооны хамгийн том “Huawei” компанийн үүсгэн байгуулагчийн охиныг Канад улсад баривчилжээ. Тус компанийн Удирдах зөвлөлийн орлогч дарга, санхүүгийн асуудал хариуцсан захирлын албан тушаалтай Менг Ванжоуг АНУ-д шилжүүлэхээр зэхэж байгаа гэнэ.
АНУ-д “Huawei” компанийг Ираны эсрэг тавьсан хоригийг зөрчсөн хэмээн сэжиглэж байгаа юм.
Канад улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам түүнийг суллахыг шаардаад байна. Энэхүү хэрэг явдал БНХАУ, АНУ-ын хооронд үүсээд буй худалдааны дайны “гал зогсоох” 90 хоногийн үед болсон нь нөхцөл байдалд сайнаар нөлөөлөхгүй хэмээн үзэж байна.
"Huawei" компаниас гаргасан мэдэгдэлд тус компани нь үйл ажиллагаа явуулж буй улс орны хууль, тогтоомжийг биелүүлдэг гээд НҮБ, АНУ, Европын Холбооны экспортын хяналт, хориг арга хэмжээ болон бусад журам, дүрмийг хэрэгжүүлдэг хэмээн онцолжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )