Нуруундаа “дэлхий” үүрсэн яст мэлхийн гэрэл зураг нийгмийн сүлжээнд тавигдсанаар олны анхааралд өртжээ.
Live Science хэвлэлд бичсэнээр, Вашингтон коллежийн судлаач, оюутнууд АНУ-ын Мэрилэнд мужийн газар нутагт амьдардаг яст мэлхий бүрт радио дамжуулагч суулгаж, тэдний нүүдлийг судалдаг гэнэ. Вашингтон коллежийн профессор Аарон Р.Крохмалын хэлснээр, яст мэлхийнүүд жилээс жилд нэг л замаар нүүдэллэж, өвлийн улиралд газар доорх өөрийн гэсэн нүхэндээ ирж ичдэг гэнэ. Гэрэл зураг дээрх нуруундаа “бичил амьд ертөнц” үүрэн яваа яст мэлхий хатаж ширгэсэн нууранд долоо хоног өнгөрүүлээд ичээ рүү гээ явж байгаа нь энэ аж.
Нийгмийн сүлжээний “од” болсон яст мэлхий зургаа орчим кг жинтэй ба дээрээ найман кг жинтэй “бичил дэлхий” үүрч явна.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )