Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны засаг захиргаа 2019 онд шатахууны татварыг нэмэхгүй байх шийдвэр гаргасан тухай Францын экологийн сайд Франсуа де Рюжи мэдэгджээ.
Мягмар гарагт /2018.12.04/ Францын ерөнхий сайд Эдуар Филипп “шар хантаазтнуудын” зүгээс тавьж буй шаардлагын дагуу Францын засгийн газраас авч буй арга хэмжээний талаар ярихдаа зургаан сарын хугацаанд шатахууны татварыг нэмэхгүй байх шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн билээ. Тэгвэл, Лхагва гарагийн /2018.12.05/ орой Францын парламентын доод танхим засгийн газраас өргөн барьсан татварын багц хуулийг дэмжсэн байна. Өнөөдөр орой /2018.12.06/ Францын ерөнхий сайд Францын парламентын дээд танхимд энэ асуудлыг танилцуулах гэнэ.
Энэ оны арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн шатахууны татвар нэмэхийг эсэргүүцсэн “шар хантаазтнуудын” жагсаал Франц улс даяар болж байгаа билээ. Энэ оны арванхоёрдугаар сарын 1-нд тус улсын нийслэл Парис хотноо олныг хамарсан үймээн дэгдэж, 4 хүн амиа алдаж, зуу гаруй хүн бэртэж гэмтсэн юм.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 1 )
Эрхээ ингэж л хамгаалдаг юм бна. Гэтэл манайд айгаад хөдлөхгүй юмдаа. Яг өрлүүлдэг хонь шигээ.