Энэтхэгт агаарын бохирдол 1.2 сая хүний аминд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

 

2017 онд хортой, бохир агаарын улмаас Энэтхэгт 1.24 сая хүн амиа алдсан нь нийт нас баралтын 12.5 хувийг эзэлсэн үзүүлэлт болжээ.

Lancet Planetary Health сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзвэл, агаарын бохирдлоос болж нас барсан хүмүүсийн 51 хувийг 70-аас доош насныхан эзэлсэн байна. Энэтхэгийн нийслэл Шинэ Дэли хотын агаар дахь РМ 2.5 гэх тоосонцор хүний уушгинд гүн нэвтэрч, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг байна.

Агаарын чанар зохих төвшинд байсан бол Энэтхэгт дундаж наслалт 1.7 жилээр уртсах боломжтой байсан гэдгийг судалгаа харуулжээ. Түүнчлэн, тус улс агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоогоор дэлхийд хамгийн өндөр байна.

Энэхүү судалгааг Билл ба Мэлинда Гейтсийн сан, Энэтхэгийн засгийн газраас санхүүжүүлж, дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын академич, судлаачид хамтран явуулсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас үзвэл, Энэтхэгийн 14 хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд ордог гэнэ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ёс зүй(210.42.111.229) 2018 оны 12 сарын 12

манай сурвалжлагч нар мэдээ авсан эх сурвалжаа ерөөсөө тавихгүй юмаа. үнэн худал нь мэдэгдэхгүй.

0  |  0
Бат(202.9.42.18) 2018 оны 12 сарын 10

Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
Top