Канадын 44 настай зохиолч, профессор Шоносси Бишоп-Столл дэлхийн 30 хотоор аялж, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэжээ. Түүний зорилго нь шарталтыг маш түргэн хугацаанд тайлах шидэт бэлдмэлийг олох байж. Нэг хотод очиж согттолоо уусныхаа маргааш Шоносси тухайн нутгийнхны шарталт тайлах элдвийн зүйлийг зааврын дагуу хэрэглэж, туршсаар иржээ.
Шоносси өөрийн адал явдлынхаа талаар бичсэн "Hungover: The Morning After and One Man’s Quest for the Cure".
Хонины даршилсан нүд, тамхи үйрүүлж хутгасан кофе, үнэтэй эм тан гээд шараа тайлахын тулд түүнд хэрэглээгүй зүйл цөөн гэнэ. Тэр ихэвчлэн нутгийн дарс ууж, шараа тайлж үзсэн байна. Мэдээж, олон хоног бус олон сараар ууж буй түүний амьдралд энэ хугацаанд элдвийн л асуудал тулгарчээ. АНУ-ын Аризона мужийн хотын нэгэн шөнийн цэнгээний газарт ууж байгаад ухаан санаагаа алдаад сэртэл цөлд арьсаа түлэгдтэл унтчихсан байсан үе ч бий аж.
Мөн Германы нийслэл Берлинд ууж яваад гадаад паспортоо гээгдүүлсэн тул мөнгөгүй болж, долоо хоног гудамжаар хэсүүчлэхэд хүрчээ. Ингэж арван жилийн турш өөр дээрээ эрсдэлтэй туршилт хийж, ууж согтуурсан тэрбээр амархан шар тайлах бэлдмэлээ олсноо зарлалаа.
Энэ нь 150 мг N-ацетилцистеин (NAC) гэнэ. N-ацетилцистеин нь өвчин намдаагч “Тайленол” эмэнд ихээр агуулагдсан байдаг аж. Үүн дээр В1, В6, В12 амин дэмийг нэмж хэрэглэвэл бүр ч сайн үр дүнтэй гэж профессор зөвлөжээ.
N-ацетилцистеин элэгний үйл ажиллагааг сайн дэмжиж, сэргээдэг юм байна. Шоносси өөрийн адал явдлынхаа талаар Hungover: The Morning After and One Man’s Quest for the Cure ном бичиж, борлуулалтад гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )