ОХУ Венесуэлд хөрөнгө оруулалт хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхэд чиглэсэн таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг ОХУ-тай хийснээ мэдэгджээ. ОХУ мөн 600 мянган тонн үр тариа нийлүүлэхээр тохиролцсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро нар саяхан уулзсан билээ.

Латин Америкийн хамгийн баян орон байсан Венесуэл улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралд орж, ард түмний аж амьдрал доройтон, гэмт хэргийн гаралт нэмэгдсэн. Хямралд өртсөн энэ улсаас олон мянган хүн дүрвэн гарч, цагаачлан амьдрах хүнд замд ороод байгаа юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top