Францын эрх баригчид ерөнхийлөгч Эммануэль Макроныг эсэргүүцсэн жагсаал энэ амралтын өдрүүдээр дахин гарч болзошгүй хэмээн сэрэмжлэн Эйфелийн цамхаг, Луврын музей болон Елисейн талбай орчмын дэлгүүр, музей зэргийг хаахаар болжээ. Гарньер, Бастилийн театрууд арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн тоглолтуудаа мөн цуцалсан аж.
Францын ерөнхий сайд Удэур Филиппийн хэлснээр, Парис хотод найман мянган цагдаагийн алба хаагчдыг дайчлаад байгаа бол Франц улс даяар нийт 89 мянган цагдаа дайчлагдан ажиллаж байна. Францын засгийн газар жагсаагчдын шаардаж буй шатахууны татварыг нэг жилийн хугацаанд нэмэхгүй байх шийдвэр гаргасан хэдий ч “шар хантаазтнуудын” уур хилэн дарагдаагүй хэвээр байна.
Франц улсад арваннэгдүгээр сарын 17-нд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн эхэлж байсан “шар хантаазтнуудын” жагсаал, цуглаан, ерөнхийлөгч Э.Макроны бодлогыг эсрэг тэмцэл болон өргөжөөд байгаа билээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )