Орон нутгийн цагаар баасан гарагийн орой Хамбург хотноо эрх баригч Христийн ардчилсан холбооны их хурал болж, Аннегрет Крамп-Карренбауер сонгогдлоо. Хурлын төлөөлөгчдийн 51 хувийн саналаар түүнийг даргаар сонгожээ. Намын даргын суудалд хүчтэй өрсөлдөж байсан бизнесмен Фридрих Мерц, Йен Спан нар эхний шатнаас хасагджээ. Даргаар сонгогдсон Аннегрет Крамп-Карренбауерийг Германы олон нийт “жижиг Меркел” гэж хочилдог юм.
“Хүмүүс намайг дуурайгч гэж хардаг. Үнэн хэрэгтээ түүнтэй зарим талаараа л төстэй. Гэвч би бол тусдаа хувь хүн” гэж Аннегрет Крамп-Карренбауер ярьжээ.
Тэрбэрээр 2011-2018 онд Саарланд мужийн захирагчаар ажиллаж байгаад энэ оны хоёрдугаар сараас хойш Христийн ардчилсан холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Ангела Меркел тус намын даргаар сонгогдсоноос хойш үйл хэргийг нь хүчтэй дэмжиж, ойрын хүрээлэлд нь багтаж чаджээ.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )