Таканоива А.Баасандорж зодог тайлах нь тодорхой болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 09

Японы Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Таканоива А.Баасандорж туслахдаа гар хүрсэн хэргийн улмаас зодог тайлах нь тодорхой боллоо. Тэрбээр хариуцлага хүлээж, сүмогийн дэвжээнээс зодог тайлахаар болсон нь үнэн болохыг холбогдох албаны эх сурвалж мэдээлснийг NHK телевиз дамжуулжээ.

А.Баасандоржийг дээрх хэргийг үйлдсэн гэдгийг Японы Сүмо бөхийн холбооноос тогтоосон бөгөөд тэрбээр өөрийнхөө энэ үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байна. Тус улсын баруун өмнөд нутгийн Юкухаши хотноо зохион байгуулж буй тойргийн барилдаанд оролцох үеэрээ зочид буудалд байрлаж байсан Таканоива туслахынхаа нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохисноо Сүмогийн холбоонд мэдүүлжээ. Үүний дараа тэрбээр тойргийн барилдаанд ч оролцоогүй юм.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.160.46) 2019 оны 01 сарын 02

ene uuruu vnen avirgvi sda yumaa

0  |  0
Монгол хүн(203.91.115.55) 2018 оны 12 сарын 09

Ямар лалар яваад оччихсон юм бэ.

0  |  0
zochin(115.187.88.2) 2018 оны 12 сарын 09

bolj bolj uuruu boldogui awragiig huulgunu uur huuh hvn oldohgui bolhoor uuriiguu huulgunu

0  |  0
Top