Мексикт дүрвэгсэд рүү гал нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

Мексикийн Веракрус мужид АНУ-ын хилийн зүг чиглэн явж байсан Төв Америкийн хэсэг дүрвэгсэд рүү гал нээжээ. 

15 Minutos сайтын мэдээлснээр, нэг эмэгтэй амиа алдаж, гурван настай хүү, хоёр том хүн шархадсан байна. Орон нутгийн цагдаа нар дүрвэгсэд рүү гал нээсэн байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж байгаа ч энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байгаа гэнэ.

Одоогийн байдлаар АНУ-ын зүг Төв Америкийн улс орны иргэдээс бүрдсэн дүрвэгсдийн хэд хэдэн цуваа чиглэн явж байгаа юм. АНУ-тай хиллэдэг Мексикийн Тихуана, Мехикали хотуудад ойролцоогоор 6-9 мянган Гондурас, Гватемал, Сальвадорын дүрвэгсэд цуглараад байна. Эдгээр дүрвэгсдийн зарим нь нутаг буцаж, зарим нь Мексикт үлджээ. 

Аюулгүй байдлыг хангах үүднээс АНУ-ын эрх баригчид Мексиктэй хиллэдэг хил дээр хэдэн мянган цэргийн алба хаагчдыг байрлуулаад байгаа билээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top