Ээждээ туслан, зах дээр загас зарж буй Тайванийн загвар өмсөгч нийгмийн сүлжээн дэх хэрэглэгчдийг бишрүүлж байна гэж Shanghai.ist сайтад мэдээлжээ.
Фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч түүний гэрэл зургийг нийгмийн сүлжээнд байршуулснаар загвар өмсөгч тун богино хугацаанд алдаршжээ. Нийгмийн сүлжээн дэх хэрэглэгчид 26 настай бүсгүйг загвар өмсөгч гэдгийг мэддэггүй байжээ. Фэйсбүүкт 60 мянган дагагчтай тэрбээр ээждээ байнга тусалж, загасны зах дээр ажилладаг ажээ.
Нийгмийн сүлжээнд гэрэл зураг нь тавигдсаныг мэдсэн загвар өмсөгч халуун дулаан үг бичсэн дагагчдадаа талархал илэрхийлээд, дараагийн өдөр ч мөн зах дээр ажиллана гэж бичсэний дараа түүний ээжийн худалдаа хийдэг захад маш олон хүн ирсэн гэнэ. Зарим шүтэн бишрэгч нь загвар өмсөгч бүсгүйгээс загас худалдан авсан бол зарим нь гар утсаараа зургийг нь дарж, танилцахаар очжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 5 )
Ямарч хүн өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь амьдралын учир утга жинэхэн азжаргал шүү дээ.Энэ нь шунлаа барьж чадсан хүний сайхан сэтгэл шүү дээ.Монголын биенээсээ ичиж түүнээс дээгүүр гарах гэсэн атаа чөтөө бол шунал болж адаг сүүлдээ амь насанд хүрэх арчаагүй байдал яана даа.
Монголд эмээ өвөөнийнхөө тэтгэвэрийн мөнгөөр амьдардаг гэвэл яахав?
manai ulsad eej egch ni ingeed zogs gevel buun yum bolno biz baas aldsan teneg mongol huuhnuud hehehehe
VERY NICE AND SEXY GIRL