БНХАУ сарны харанхуй талыг судлах зорилготой пуужин хөөргөлөө

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

БНХАУ-ын Сычуань мужийн Шичанг хөөргөх төвөөс сарны хар талыг судлах зорилготой “Чанг-э 4” хөлгийг хөөргөжээ. Сарны харанхуй талын хөрсний бүтэц, тойрог зам, бүслүүр зэргийг нарийн судалснаар дэлхийд хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоох зорилготой юм.

БНХАУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг одоогоос таван жилийн өмнө сарны хар талыг судлахаар төлөвлөж байсан юм. Ирэх жил “Чанг-э 5” хөлгийг нэмж хөөргөн, сарны судалгааг эрчимжүүлэх аж. Хятадууд ирэх жилүүдэд сансар судлалд анхаарлаа хандуулан, ОХУ, АНУ, Европын сансар судлалын агентлагтай энэ зэрэгцэхүйц судалгаа явуулна гэдгээ зарлаад байгаа билээ. Дашрамд сануулахад, БНХАУ өнгөрсөн жил сансар судлалд нийт 11 тэрбум ам.доллар зарцуулсан юм.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top