Танзани улсын Нгоронгоро дүүрэгт найман заан үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ. Тус дүүргийн байгаль орчны газрын мэдээлснээр, зааны хошуунаас цус гарч, эргүү туссан мэт хөдөлж байгаад үхсэн гэнэ. Түүнчлэн, заануудын ялгадас сонин өнгөтэй байсан аж.
Энэ үл мэдэгдэх өвчин урьд өмнө Танзани улсын аварга амьтдын дунд гарч байгаагүй гэнэ. Үхсэн заануудын цуснаас дээж авч, Танзанийн мал, амьтны лабораторид шинжилсэн ба ямар нэг өвчний ул мөр илрээгүй байна. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд хууль бус анчид эврийг нь авах үүднээс тэднийг химийн бодисоор хордуулсан байх болзошгүй гэж таамаглан, дахин дэлгэрэнгүй шинжилгээ хийхийг санал болгожээ. Үхсэн заанууд бүгд эвэртэйгээ байгаа учир хууль бус анчид эврийг нь авч амжаагүй байх магадлалтай хэмээн үзэж байгаа гэнэ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 4 )
Odoonii bolovsrol ch gej huuhed nohoin doog uimdaa.
Сэлэм гээч хахахахаха
Зааны соёо гэдэггүй билүү, хэзээ эвэр гэдэг болчихов, Я. Болор гуай шинэ бүтээл гаргаж байгаа нь энэ үү