Франц улс ОНЦ БАЙДАЛ зарлалаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Шар хантаазтан”-уудын эсэргүүцэл, тэмцэл ширүүссэнтэй холбогдуулан тус улсад эдийн засгийн болон нийгмийн онц байдал зарлалаа.

Францын төрийн тэргүүн жагсагчдын бухимдлыг ойлгож байна гээд "Эсэргүүцлийн жагсаал, цуглааны үеэр үүргээ гүйцэтгэж байсан цагдаа нарт халдаж, худалдааны цэг, барилга байшинг эвдэж сүйтгэснийг буруушаан, ямар ч бухимдал хүчирхийллийг төрүүлэх ёсгүй" хэмээн онцолжээ. 

Тэрбээр Францын засгийн газар, парламентад иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар чиглэл өгчээ. 2019 онд амьжиргааны доод төвшинг сард 100 еврогоор нэмэгдүүлнэ гэж Э.Макрон мэдэгдэв. Үүнээс гадна, байгууллагууд ажилтнууддаа жилийн урамшуулал олгох, хоёр мянган еврогоос бага хэмжээний тэтгэвэр авдаг иргэдийн заавал төлөх нийгмийн даатгалын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцлах зэрэг арга хэмжээийг тэрбээр санал болгоод байна. 

Энэ оны арваннэгдүгээр сарын 17-ноос эхлэн Франц улс даяар “Шар хантаазтан”-уудын тэмцэл өрнөсөн бөгөөд эхэндээ шатахууны татвар нэмэхийг эсэргүүцэж байсан жагсаал цуглаан, нийгмийн байдлыг бүхэлд нь эсэргүүцсэн томоохон хэмжээний тэмцэл болж өрнөсөн билээ. Жагсаал, цуглааны үеэр олныг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн дэгдсэний улмаас нийт дөрвөн хүн амиа  алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртэн, 4500 гаруй хүн баривчлагдаад байна.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Makron (174.217.23.222) 2018 оны 12 сарын 12

Myagaa Bayar2 pzdanuudaa ta2 hamaagyi za

0  |  0
bayar(64.119.24.58) 2018 оны 12 сарын 11

Mygaa hamaatai sda mini Chan shig yumand buur hamaatai sda mini gichii mini

0  |  0
мяагаа(150.129.143.61) 2018 оны 12 сарын 11

манад хамаа байна уу

0  |  0
Top