АНУ-д баривчлагдсан Оросын иргэн Мария Бутина өөрийгөө буруугүй гэж мэдүүлсээр байсан билээ. Тэгвэл тэрбээр мөрдөн байцаах ажиллагаанд хэд хэдэн болзол тавьж, зарим зүйлд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн мөрдөн шалгах ажилд эсэргүүцэлгүй хандана гэсэн байна.
АНУ-ын “ABC” телевиз мөрдөн шалгах албаны мэдээлэл дээр үндэслэн дамжуулснаар, Мария Бутина энэ сарын 8-нд ийнхүү тохиролцож, гарын үсэг зуржээ.
Орос эмэгтэйд тав хүртэлх жилээр эрх чөлөөг нь дээд зэргээр хасах ял оноож магадгүй байгаа аж. Гэхдээ түүнд оноох ялын хэмжээ мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн оролцохоос нь хамаарах юм байна. Бутинад ял оноолгүй ОХУ-руу албадан буцааж ч магадгүй аж.
Мария Бутина өнгөрсөн долдугаар сард АНУ-д тагнуулын ажиллагаа явуулсан гэж буруутгагдан баривчлагдсан юм. Түүний хэргийг хэлэлцэх эхний шүүх хурал энэ сарын 12-нд буюу маргааш болно.
Бутинагийн өмгөөлөгч нар болон прокурорын газраас одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
О.САША
Сэтгэгдэл ( 1 )
munkhnar eej munkhnar eej