Гурван ам.доллар цагдаад өгөөд 14 жилийн дараа буцаан авчээ

2018 оны 12 сарын 11

АНУ-ын Нью-Жерси мужийн Монмут-Бич хотод оршин суугч 26 настай бүсгүй Пэйж Вуди нэгэн сонирхолтой түүхийг дурсчээ.

2004 онд Пэйж 12 настай байхдаа гудамжнаас гурван ам.доллар олоод түүнийгээ Цагдаагийн газарт аваачиж өгсөн юм байна. Цагдаагийн газарт тус мөнгийг гээгдүүлсэн хүн ирж авч магадгүй гээд өдийг хүртэл хадгалсаар байсан гэнэ. Ингээд бүтэн 14 жил өнгөрсөн тул эзэн нь ирж авахгүй нь гэж шийдээд олсон охинд буцаан аваачиж өгөхөөр болжээ.

Пэйж “Хаалга онгойлготол хоёр цагдаа зогсож байсан. Тэд надаас “2004 онд юу хийснээ санаж байна уу?” гэж эхлээд асуусан. Би санах гэж хичээсэн ч чадаагүй. Муу юм л эхэлж бодсон” хэмээн өгүүлж байна. Түүнийг тээнэгэлзэх үед цагдаа нар түүнд юу болсныг сануулаад дугтуйтай гурван ам.долларыг түүнд өгчээ.

“Зул сарын бэлэг л гэж энэ байх даа” хэмээн Пэйж Вуди инээмсэглэн өгүүлжээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.11.250) 2018 оны 12 сарын 12

хууль ингэж л хэрэгждэг улс хөгждөг

0  |  0
зочин(202.179.11.250) 2018 оны 12 сарын 12

хууль ингэж л хэрэгждэг улс хөгждөг

0  |  0
garig(202.179.25.202) 2018 оны 12 сарын 11

3 dollaraa haysan hyn mon haramsaltai ya yneheer delhiig donsolgoj medeh syrhii yil yavdal boljee

0  |  0
Top