АНУ-ын Өмнөд Каролина мужийн Гэгээн Жеймсийн католик сургуулийн хоёр гэлэнмаа Лас Вегаст казинод тоглож, аялахын тулд зургаан жилийн турш сургуулийн мөнгөнөөс хулгайлж байснаа хүлээн зөвшөөрчээ.
Daily Breeze хэвлэлд бичсэнээр, гэлэнмаа нар сайн найзууд бөгөөд нэг нь 29 жил тус сургуульд захирал, нөгөө нь 20 жил багшаар ажиллаж байгаад, энэ жил тэтгэвэрт гарчээ.
Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, гэлэнмаа нар казинод тоглоод, 500 орчим мянган ам.доллар алджээ. Энэхүү мөнгийг тэд сургуулийн сангийн хандивын мөнгөнөөс шамшигдуулсныг “Гэгээн Иосиф де Каронделе эгч нарын одон” цуглаанаас явуулсан шалгалтаар илрүүлжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )