АНУ-ын таван нисгэгчийн эрлийг зогсоолоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Энэ оны арванхоёрдугаар сарын 6-нд Японы эрэг орчимд АНУ-ын F/A-18 сөнөөгч-бөмбөгдөгч нисэх онгоц KC-130 цэнэглэгч нисэх онгоцтой мөргөлдсөн хэрэг гарсан билээ. Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний эрлийн багийнхан ослын дараахан хоёр нисгэгчийг олсон тухай zindaa.mn сайт мэдээлж байсан билээ. Үлдсэн таван нисгэгч өнөө хэр олдоогүй байгаа бөгөөд эрлийг зогсоожээ. Энэхүү шийдвэрийг гаргахад хүнд байна гэж АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний дэд хурандаа Митчел Маури мэдэгдэв.

Тэд бүгд цэнэглэгч нисэх онгоцонд сууж явсан бөгөөд байршлыг тогтоох боломжгүй байгаа учир ийнхүү эрлийг зогсоосон гэнэ.

Олдсон хоёр нисгэгчийн нэг нь нас баржээ.

Тус хоёр онгоц АНУ-ын тэнгисийн явган цэргийн Ивакуни баазаас төлөвлөгөөт сургалтын нислэг үйлдэхээр хөөрөх үедээ мөргөлдсөн юм.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top