Исламын хувьсгалын хамгааллын корпусын сансрын хүчний командлагч Амир Али Хажизадех Иранд баллистик пуужин туршсан гэх мэдээллийг баталжээ. Туршилт Иран улсын хувьд их чухал алхам байсан гэж тэрбээр онцолсон байна.
“Fars” агентлагийн мэдээлснээр, Иран улс өмнө нь пуужингуудынхаа туулах зайг 2000 км болгож өсгөнө гэж байжээ. Түүнчлэн Европын холбооны орнуудын тусгай албад Ираны пуужингууд тус холбооны орнуудын нутаг дэвсгэрт хүрэх чадалтай болсныг мэдэгдсэн байна. Европын холбоо энэ асуудлаар илтгэл бэлджээ.
О.САША
Сэтгэгдэл ( 0 )