Португалын нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдог ирэх жил охиныхоо ээж, сүйт бүсгүй Жоржина Родригестой албан ёсоор гэрлэж магадгүй тухай мэдээлэл хэвлэлээр тарсан. Ялангуяа Италийн Турин хотын эртний түүхтэй сүмд бүсгүйнхээ хамт очсон явдал нь тэднийг хуримаа хийх газраа сонгож байна гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн юм.
Тэгвэл Криштиано Роналдо энэ мэдээллийн талаар тайлбар хийжээ. “Би долоо хоног болгон сүмд очиж залбирал үйлддэг, католик шашинтай. Надад байгаа бүхнийг минь өгсөн бурханд залбирч явдаг. Би бурханаас юу ч гуйдаггүй. Харин энэ бүхнийг хайрласанд талархдаг юм. Миний гэр бүл, хайртай хүмүүсийг хамгаалж байдагт нь баярлан талархдаг. Туринд олон сүм байдаг болохоор долоо хоног бүр өөр өөр сүмд очиж үзэж байгаа. Тэгэхэд л гэрэл зурагчид намайг анзаарч, улмаар хуримын тухай яриа гарч л дээ. Ирээдүйд хуримаа хийх эсэхээ хэлж мэдэхгүй байна. Одоогоор лав миний төлөвлөгөөнд хурим багтаагүй” хэмээн Роналдо өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
3н жилийн дотор хурим болноо.