Япон улс “Оны ханз”-аа тодрууллаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Японы Ханзны мэдлэг шалгах холбооноос жил бүр уламжлал болгон явуулдаг уралдааны дүнгээр “гамшиг” гэсэн утга агуулсан ханз улирч буй “Оны ханз”-аар тодорчээ. 

Жил бүрийн сүүлээр тус улсын иргэд “Оны ханз”-ад нэр дэвшиж буй ханзнуудын дүрс бүхий ил захидлыг Ханзны холбоонд илгээдэг байна. Энэ жил Япон улсад хэд хэдэн удаа үерийн аюул нүүрлэж, Хоккайдо арал дээр хүчтэй газар хөдлөлт болсон учир “гамшиг” гэсэн утга бүхий ханзыг сонгосон аж. 

Тухайн жилийн өнгийг тодорхойлдог “Оны ханз”-ыг Киото хот дахь хамгийн алдартай Буддын Киёмидзу сүмийн лам Японы уламжлалт аргаар хийсэн “васи” цаасан дээр ёслол төгөлдөр байдлаар бичсэн байна. Ханзыг 1.5 х 1.3 м хэмжээ бүхий цаасан дээр Хиросима мужид цагаан зүсмийн адууны сүүлээр урласан 4.5 см диаметр бүхий бийрээр бичиж, Нара мужаас тусгайлан авчирсан бэхийг хэрэглэдэг уламжлалтай гэнэ.

Өнгөрсөн жил “Оны ханз”-аар “хойд” гэсэн утга бүхий ханз шалгарч байжээ. 2017 онд Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцдаж, Хойд Солонгос хэд хэдэн пуужин харвасантай холбогдуулж энэхүү ханзыг сонгосон гэнэ.

"Гамшиг" гэсэн утга бүхий ханз

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top