Трамп: Намайг огцруулах асуудлыг хэлэлцэхээс айхгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийг нь огцруулах асуудлыг хэлэлцэхээс айхгүй гэж мэдэгджээ. Тэрбээр хууль бус зүйл хийгээгүй гэдгээ хэлээд, “Хариуцлага алдсан гэж Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах асуудлыг хэлэлцэхээс айхгүй байна. Би улсынхаа эдийн засгийг өндөр түвшинд хүргэсэн” гэж “Ройтерс” агентлагт ярьжээ.

Трамп мөн “Намайг огцруулах асуудлаар хэлэлцвэл иргэд эсэргүүцэж, үймээн бослого гаргах байх” гэжээ. Тэрбээр өмнө нь Ардчилсан намынхан өөрийг нь Ерөнхийлөгчийн суудлаас огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлбэл эдийн засаг уналтад орно гэж байсан юм.

WWW.ZINDAA.MN

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
He he (203.91.115.56) 2018 оны 12 сарын 13

Mie eeg iim aguu huntei zuirlene gj yu bhav de.tugal ged gishuud harin onoj heleed bgan bishuu

0  |  0
Хаян(202.9.45.45) 2018 оны 12 сарын 12

Манай Миеэ энэ хоёр чинь ижилхэн болчихоод байгаа юмаа даа.

0  |  0
Top