Тайландын Махидол их сургуулийн нэгэн оюутан аварга могой, хоёр замба гүрвэлийн зодооныг бичиж авчээ.
Coconuts Bangkok сайтад мэдээлснээр, тэр оюутан бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулж, доор нь “их сургуульд орсноос хойш миний амьдралд тохиож буй хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл байлаа” гэж тайлбарлажээ.
Нэг өдрийн дотор энэхүү бичлэгийг нэг сая гаруй үзэгч үзсэн байна. “Танхай” амьтдыг аврагчид салгасан тул ялагч тодроогүй гэнэ. Могойг тусгай албаныхан авч явсан бол замба гүрвэлүүд их сургуулийн газар нутагт үлдсэн гэнэ. Учир нь Тайланд улсад замба гүрвэлийг гэрийн тэжээмэл амьтан гэж үздэг байна.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 1 )
haramsaltaiya bichleg ni ygyilegdej bna!dahin iim hyyrmag dytagdaltai medee byy oruul?....