Ёнхап: Ким Ир Сений хоёр дахь эхнэр нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений хоёр дахь эхнэр Ким Сон Э нас барсан тухай мэдээллийг БНСУ-ын Ёнхап агентлаг цацжээ.

Гэхдээ эх сурвалж түүнийг хэзээ, хэрхэн нас барсан тухай дурдаагүй байна.

БНСУ-ын үндэсний нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч тодорхой мэдээлэл авсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэж мэдэгджээ.

Хойд Солонгосыг үндэслэгч, одоогийн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны өвөө Ким Ир Сен анхны эхнэр Ким Жон Сук 1949 онд нас барсны дараа Ким Сон Этэй гэрлэжээ. Ким Ир Сений анхны эхнэр Ким Жон Уны эцэг Ким Чен Ирийн төрсөн эх юм.

1924 онд төрсөн Ким Сон Э нь Хойд Солонгосоос Бүгд Найрамдах Чех Улсад суугаа элчин сайд Ким Жон Ирийн төрсөн эх юм.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наран(66.181.188.206) 2018 оны 12 сарын 12

Өөрөө утаанд мансуурсан бололтой Зинда сэтгүүлчиддээ зинда тогтооно уу

0  |  0
Z(108.92.148.34) 2018 оны 12 сарын 12

Minii duu mansuursan uedee bitgii medee oruulj baigaarai.

0  |  0
Top