АНУ террористуудыг хамгаалав уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

 

АНУ Туркт хандан Сирийн зүүн хойд хэсэгт ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ. “CNN” агентлагийн мэдээлснээр АНУ уг нэг талт цэргийн ажиллагааг Сирийн зүүн хойд хэсэгт том түгшүүр дагуулж байна гэж үзсэн байна. Иймээс Туркийн цэргийн ажиллагаа нь хүлээн зөвшөөршгүй зүйл гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Шон Робертсон мэдэгджээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сирийн зүүн хойд хэсэг дэх террористуудын эсрэг цэргийн ажиллагаагаа ойрын хугацаанд эхэлнэ гэж мэдэгдсэн. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр энэхүү томоохон цэргийн ажиллагааныхаа талаар мэдэгдэж, тус бүс нутагт байгаа террористуудыг устгана гэж амалсан билээ. Харин АНУ үүний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Колонна турецкой военной техники между Дамаском и Алеппо в провинции Идлиб, Сирия

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Test(155.4.39.118) 2018 оны 12 сарын 13

yamar yumnii terroisy bhav muusain kurduud l bna Turkuud urgelj kurduudiig ustgah gj alan hyadh ajillagaa yavuulj bdag shtee

0  |  0
Top