Мэй Их Британийн Ерөнхий сайдын албандаа үлдлээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Тереза Мэй Их Британийн Консерватив намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаар боллоо. Лхагва гарагт /2018.12.12/ Консерватив намын удирдах хорооноос явуулсан Мэйд итгэл үзүүлэх эсэх санал хураалтад тэрбээр олонхийн саналыг авч чаджээ.

Тус намын удирдах хорооны дарга Грэм Брэдид Тереза Мэйд итгэл үзүүлэх эсэх талаар санал асуулга явуулахад шаардлагатай тооны хүсэлт парламентын гишүүдээс ирүүлсний дагуу санал асуулга явуулжээ. Тереза Мэйн санал болгосон Брекситийн талаар Европын холбоотой байгуулах хэлэлцээрт туссан заалтууд Их Британийн парламентын гишүүдийг ийм алхам хийхэд хүргэсэн гэнэ. Брекситийн асуудалтай холбоотой улс төрийн хямрал тус улсад үүсээд байгаа билээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, Тереза Мэйг албан тушаалд нь үлдээхийн төлөө 200 гишүүд санал өгсөн бол 117 гишүүн эсрэг байр суурь илэрхийлжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top