Английн Колчестер амьтны хүрээлэнгийн хамгийн алдартай орангутан сармагчныг хүнд өвчин тусч, тэсвэрлэшгүй зовиуртай байсан учир 50 насанд нь унтуулжээ. Ражан нэртэй орангутан жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг өхөөрдөн, үнэсдэг нь олны хайрыг татдаг байсан билээ. Тэр 1980 оноос хойш Колчестер амьтны хүрээлэнд амьдарч байжээ.
Түүний жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг үнсч буй бичлэгийг сая сая хүн үзжээ. Колчестер амьтны хүрээлэнгийн хамгийн алдартай оршин суугч түүний онцгой сониуч, сэтгэл булаам, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийг хайрлах чанар нь олны анхаарал, хайрыг татдаг байсан тухай амьтны хүрээлэнгийн ажилтнууд дурсжээ. Ражан амьтны хүрээлэнгийн ажилтан, үзэгчдийн хөдөлгөөнийг чадварлагаар дуурайж, илбэчний илбийг хүртэл дуурайхыг оролддог байсан гэнэ.
Сүүлийн хэдэн жил Ражан архаг артрит өвчнөөр шаналж, нас нь ахихын хэрээр эрүүл мэнд нь муудсан байна.
“Бидний хамгийн өхөөрдөм, сэтгэл булаам нөхрийгөө унтуулах шийдвэр гаргахад хүнд байсан ч, зовж, шаналахаас нь ангижруулах үүднээс ийм алхам хийлээ. Чамайг бид үгүйлэх болно” гэж амьтны хүрээлэнгийн ажилтнууд Facebook хуудсандаа бичжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )