Анкарад хурдны галт тэрэг осолдож, долоон хүн амиа алдаад байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Өнөөдөр өглөө /2018.12.13/ Туркийн Анкара хотоос Конья хот руу чиглэж явсан хурдны галт тэрэг замын хяналтын зүтгүүртэй мөргөлдөж, осолдсоны улмаас долоон хүн амиа алдаж, 46 хүн гэмтэж бэртжээ. Галт тэрэгний жолооч амиа алдсан бөгөөд гэмтэж бэртсэн хүмүүсийн гурвынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. 

Осол гарсан газар бүх чиглэлийн уулзвар учир Анкара хотоос бүх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоогоод байна. 

Осол гарах үед галт тэрэгнүүд ямар хурдтай явж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ослын шалтгааныг тодруулж байна. 

Сүүлийн үед Турк улсад галт тэрэгний хэд хэдэн осол гараад байна. Энэ оны долдугаар сард Туркийн баруун хойд хэсэгт галт тэрэг замаасаа гарсны улмаас 10 хүн амиа алдаж, 70 гаруй хүн бэртэж гэмтсэн билээ. Энэ оны арваннэгдүгээр сард мөн зорчигч тээврийн галт тэрэг ачаа тээврийн галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 15 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарч байжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top