LG компани шар айраг эсгэх төхөөрөмж худалдаанд гаргана

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

LG компани ирэх жил гэрийн нөхцөлд шар айраг эсгэх төхөөрөмж танилцуулна. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн дунд крафт шар айраг хэрэглэх сонирхол нэмэгдэж байгаа учраас дээрх шийдвэрийг гаргажээ. Тэд ирэх нэгдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотноо болох “Электрон хэрэглэгчдийн шоу”-ны үеэр албан ёсоор танилцуулах юм байна.

“HomeBrew” гэж нэрлэсэн уг төхөөрөмж нь дөрвөн капсул бүхий хөндийтэй байх аж. Түүнчлэн шар айраг эсгэхэд тохиромжтой зөрөг цэцгийн тос, амт оруулагч, амуу тариа орлуулагч зэрэг дайвар бүтээгдэхүүн дагалдах юм байна. Шар айраг эсгэх төхөөрөмж нь Америк маягийн IPA, тунгалаг шар айраг, Английн хатуу шар айраг, Бельги маягийн Витбьер, Чех маягийн Пилснер гэсэн таван төрлийн шар айраг нэрэх юм. Одоогоор шар айраг эсгэх төхөөрөмжийн үнийг эцэслээгүй байна.

“HomeBrew” төхөөрөмж Өмнөд Солонгосын зах зээлд худалдаалагдах юм. Түүнчлэн компанийн зүгээс төхөөрөмж дээр суурилсан “Beer Spot” байгуулахаар зэхэж байна. Компанийн судалгаагаар 2015 онд крафт шар айргийн зах зээл 85 тэрбум ам.долларын эргэлттэй байсан бол 2025 онд энэ тоо 502.9 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоолол гаргажээ.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top