Хөлбөмбөгийн од, Барселон клубын тоглогч Лионель Месси хувийн онгоцтой болохоор шийджээ. Тэрээр 2004 оны Gulfstream онгоцыг сонгосон бөгөөд энэ онгоц нь 16 хүний суудалтай, найман ортой, шүршүүр бүхий хоёр банны өрөөтэй, хоёр гал тогоотой гэнэ.
Энэ онгоцонд алдарт хөлбөмбөгчин 15 сая ам.долларыг зарцуулжээ. Хэний онгоц газардаж буйг шууд л илтгэх 10-ын тоог онгоцны сүүлэн дээр зурсан байна.
Онгоцны шатан дээр хөлбөмбөгчний өөрийнх нь нэр болон түүний эхнэр Антонелла, хүүхдүүдийн нь нэрсийг /Тиаго, Сиро болон Матео/ бичсэн байна. Онгоцоо байнгын бэлэн байлгах үүндээс тэрбээр Испаны Сан-Фернандо хотод өөрийн гэсэн ангар бариулж байгаа гэнэ.
Gulfstream загварын онгоцыг бизнесийн хүрээнийхэн болон хөлбөмбөгчид илүү их сонгодог байна. Ийм загварын онгоц Криштиану Роналдуд бас байдаг гэнэ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 1 )
ЭЭЖИЙГЭЭ ЖАРГААЖ БАЙГАА САЙН ХҮҮ БАЙНА