Энэхүү онцгой бэлгэдэл бүхий арга хэмжээ энэ оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Хойд Солонгосын Панмүн станц дээр болно гэж Сөүл мэдээллээ.
Хойд болон Өмнөд Солонгос, хоёр хуваагдсан Солонгосын хойгийн төмөр зам, авто замыг холбох төслийн нээлтийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохирчээ.
Хоёр талаас тус бүр зуу орчим зочид төлөөлөгч оролцоно гэж БНСУ-ын үндэсний нэгдлийн яамнаас мэдээлжээ.
1948 онд Солонгос улс хоёр хуваагдахаас өмнө, Солонгосын хойгийн хойд, өмнөд хэсгийг холбосон төмөр замын хоёр шугам ашиглагдаж байжээ. Эвлэрлийг бэлгэдэж хоёр Солонгос 2007 онд баруун шугамыг холбосон бөгөөд түүгээр Сөүлийн хөрөнгө оруулалттай Кэсон аж үйлдвэрийн бүсэд бараа, материал тээвэрлэх цөөн тооны ачаа тээврийн галт тэрэг хоёр чиглэлд нэг жилийн хугацаанд явж байгаад, зогссон гэнэ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )