Second Act киноны нээлтийн ёслолд Женнифер Лопес ягаан өнгийн даашинзаар гоёж очжээ. Гэхдээ үргэлж дэгжин даашинзаар гоёдог жүжигчин, дуучин бүсгүй энэ удаад олны амыг ангайлгаад амжсан байна. Учир нь түүний сонгосон даашинзны хормой нь машинд багтахгүй багагүй тэвдүүлжээ.
Нью-Йоркийн Regal Cinemas кино теарт болсон киноны нээлтэд Женнифер Лопес даашинзнаасаа шалтгаалан зай багтаамж томтойхон машинаар очсон гэнэ. Гэхдээ өөрөө ганцаараа бууж чадахааргүй байсан тул найз залуу Алекс Родригес нь тусалжээ.
Даашинзны хормой нь тогосны өд шиг дэндүү урт тул Алекс Родригес арга хэмжээний үеэр үргэлж дэргэд нь явж, хамжиж дэмжиж өгчээ.
Second Act кинонд 50 настай Жей Ло дээд боловсролгүй хэрнээ сайн ажил олохыг хичээж буй бүсгүйн дүрийг бүтээсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
од болох хэнээтэй хүмүүсийн хийдэг ажил
ene odoo tegeed daashinz uu haha hashal zavharsan yum