Энэ оны зургадугаар сард АНУ, Японы хооронд худалдааны дайн эхэлснээс хойш Хятад улс АНУ-аас анх удаа шар буурцаг худалдан авчээ.
Худалдааны дайн хамгийн их өртсөн нэг салбар бол АНУ-ын шар буурцагийн салбар бөгөөд Бээжингийн зүгээс АНУ-ын шар буурцганд ногдуулах гаалийн татварыг нэмснээс болж АНУ-ын газар тариаланчид маш их хэмжээний хохирол амсаад байгаа юм. Хятад улс нь дэлхийн шар буурцагийн хамгийн том импортлогч орон билээ.
Пүрэв гарагт /2018.12.13/ Хятад улс 1.3 сая тонн шар буурцаг худалдан авчээ. АНУ-ын хөдөө аж ахуйн яам үүнийг гайхамшигтай том алхам гээд энэ хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гээд энгийн жилүүдэд 30-35 сая тон шар буурцгийг Хятад улсад борлуулах байлаа гэжээ.
2017 онд АНУ-аас Хятад руу экспортолсон шар буурцагийн хэмжээ дэлхийн худалдааны 60 хувийг эзэлжээ. Дэлхий дээр Бразил улс шар буурцагийн экспортоор тэргүүлдэг.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )