Мэдэгдэл

2018 оны 12 сарын 15

 

"Зайсан Хилл" цогцолбор нь Монгол Улсын холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа билээ. Гэтэл 2018.12.10-аас эхлэн нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр соёл амралтын Зайсан Хилл цогцолборын нэр хүндэд халдсан худал мэдээ, мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн явуургүй оролдлого цөөнгүй гарах боллоо.

Тухайлбал, ѳдѳр тутмын "Өдрийн сонин"-ы 2018.12.13-ны дугаарт нийтлэгдсэн мэдээлэл нь “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн нэр хүнд тѳдийгүй, Зайсан Хилл цогцолборт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн нэр хүндэд санаатайгаар халдсан үйлдэл юм.

"Зайсан хилл" цогцолборын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бѳгѳѳд нэр хүндэд санаатай халдаж буй асуудлаар холбогдох байгууллагуудад хандан шалгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

"Зайсан Хилл" цогцолбор

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
goti(66.181.183.24) 2018 оны 12 сарын 15

mash muu tsogtsolbor haagbal taarna, uilchilgee hool und muutai, bas hortoi hool ugnu

0  |  0
Top