Ням гарагийн шөнө /2018.12.16/ Японы Саппоро хотод хий дэлбэрсний улмаас 42 хүн гэмтэж бэртжээ.
Киодо агентлагийн мэдээлснээр, Япон маягийн уушийн газар, үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлаг болон эмнэлэг байрлаж байсан модон байшингууд хий дэлбэрсний улмаас шатаж, нэг ойгоос 60 насны 19 эрэгтэй, 23 эмэгтэй хүн гэмтэж бэртжээ. Тэдний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.
Дэлбэрэлт болсон газрын ойр орчмын байр, ресторануудын цонх хагарч, модны хэлтэрхийнүүд хэдэн метрийн зайд шидэгдсэн бөгөөд олон хүн газар хөдөлж байна гэж бодсон гэнэ.
Тус хотын Хийн ашиглалтын аюулгүй байдлын төвийн мэдээлснээр, тус бүр 50 кг жинтэй таван хий хадгалах савыг уушийн газрын гадна талд байрлуулсан байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө зуучлалын газрын гадна 20 зг жинтэй хоёр хий хадгалах сав байсан гэнэ. Дэлбэрэлтийн улмаас хийн хоолойд гэмтэл гарсан байна.
Хоёр сая хүн амтай Саппоро хот нь Хоккайдо мужийн нийслэл бөгөөд Японы тав дахь том хот юм.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 1 )
nogoo carai muut kulanda zugeer uu