220 шумбагчид усан доорх гацуур модтой зургаа татуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 17

220 орчим шумбагчид Японы Ито хотын Изу далайн паркийн усан доор байрлуулсан гацуур модны дэргэд зургаа авахуулжээ. Шумбагчдын ихэнх нь Санта Клаусын хувцсаар гангарчээ. 

Таван метр өндөр гацуурыг дун хорхойн ясаар хийсэн цэцэг, загасны дүрс бүхий чимэглэлээр чимж, 20 метрийн гүнд тэнгисийн ёроолд байрлуулсан байна.

“Гацуур мод маш том, үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан” хэмээн 36 настай шумбагч Накамура Ацуко ярьжээ. Усны температур 19 градус дулаан байсан гэнэ.

Изу далайн парк Гацуур модтой хамт зургаа авахуулахыг хүссэн хүн бүхэнд Санта Клаусын хувцсыг үнэгүй өгч байгаа бөгөөд усны хамгаалалттай ил захидал хийх шуудангийн хайрцгийг гацуур модны хажууд байрлуулжээ. Зул сарын баяр буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл шумбагчид гацуур модны дэргэд зургаа татуулж, шуудангийн хайрцагт ил захидал хийх боломжтой юм байна.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.120.203) 2018 оны 12 сарын 17

DALAI DOOGUURH HOTUUD BII BOLJ

0  |  0
Top