Египетийн өмнөд хэсэгт 4400 настай хүний гар хүрээгүй бунхныг илрүүлжээ. Судлаачдын тогтоосноор, МЭӨ 2475-2465 онуудад хаанчилж байсан тав дахь үеийн Нефериркаре фараоны үед алба хашиж байсан өндөр хэргэмтэй төлөгчид зориулан энэхүү бунхныг босгожээ. Египет улсад үүнийг 2018 оны гол олдворуудын нэг хэмээн зарласан байна.
Гайхалтай сайн хадгалагдсан бунхны хануудыг төлөгчийн амьдралыг өгүүлсэн зургаар чимсэн бөгөөд төлөгчийн ээж, эхнэр, хүүхдүүдийн хамтаар зурсан байна. Түүнчлэн, талийгаач болон түүний гэр бүлд зориулан босгосон хөшөөнүүдийг байрлуулж, нэрсийг нь бичжээ.
Бүх олдворуудыг бунхнаас гарган, судлах гэнэ. Эртний Египетийн оршуулгын газар болох пирамидуудын өлгий гэгдэх Саккарад олдсон энэхүү бунхан 10 м урт, гурван метр өргөн, гурван метр босоо тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд таван оршуулгын танхимтай гэнэ. Үүнээс гадна, археологичид хоёр хуурамч хаалга олсон байна.
Бунхныг энэ оны арваннэгдүгээр сард нээсэн ч хаалгыг нь нээхийн тулд удаан хугацаа шаарджээ. Бунхны ойр орчимд мал, амьтны булш ихээр олдсон байна.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 1 )
MISHEEL EKSPO-D EGIPET AYGA TAVAG ZARJ BNA ENERGE OGDOG