Холливудын продюсер Харви Вайнштейнийг кино урлагийн ертөнцийн 80 гаруй эмэгтэй бэлгийн дарамт болон хүчингийн хэрэгт буруутган, MeToo хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. Ума Турман, Гвинет Пэлтроу, Азиа Арженто, Роуз Макгоуэн нарын олон эмэгтэй жүжигчин хэдэн жилийн өмнөх Харви Вайнштейний бузар бусармаг үйлдэл, гэмт хэргийг илчилсэн. Улмаар Вайнштейний хэргийг цагдаа нар мөрдөн шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл хохирогчдын нэг болох нэрээ нууцалсан Польшийн жүжигчин эмэгтэй 16 настайдаа Вайнштейнд хүчиндүүлснээ мэдүүлэгтээ дурьджээ. Гэхдээ мэдүүлэгтээ Вайнштейний хэлсэн зарим үгсийг дурьдсан нь дуулианыг улам гааруулсан юм. “Би Женнифер Лоуренстай амрагийн харьцаатай байсан. “Оскар”-ыг нь гардсныг харсан биз дээ. Би л түүнийг од болгосон” гэж Харви Вайнштейн хэлсэн гэж польш жүжигчин мэдүүлсэн.
Тэгвэл Женнифер Лоуренс энэхүү мэдээлэлд хариулт өгчээ.
“Харви Вайштейний золиос болсон бүсгүйчүүдийн шаналалыг бодохоор зүрх зүсэгдэх шиг болох юм. Би түүнтэй мэргэжлийн харилцаатай байснаас өөр ямар ч харьцаатай байгаагүй. Тэр охид, бүсгүйчүүдэд ингэж худал хэлж, толгойг нь эргүүлдэг байж” хэмээн Лоуренс өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
i love jennifer”s ass very
jenny was my favorite girl
laurence was so good