Хоёр нутагтанд Дональд Трампын нэрийг өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

Шинээр олж нээсэн хоёр нутагтан амьтанд Дональд Трампын нэрийг өгчээ. Панамд олж нээсэн энэхүү амьтан өөрийнхөө толгойг элсэнд нуудаг бөгөөд түүнд нэр өгөх давуу эрхийг 25 мянган ам.доллараар худалдан авсан нэгэн компани түүнд Dermorphis donaldtrumpi нэрийг хайрлажээ.

EnviroBuild компани уг үйлдлээрээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулахыг зорьжээ.

Dermorphis donaldtrumpi нь уур амьсгалын өөрчлөлтөд онцгой эмзэг тул устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа гэнэ.

Жижигхэн хэмжээтэй, хараагүй энэхүү амьтан хөлгүй хоёр нутагтны зүйлд хамаардаг бөгөөд газар доор амьдардаг гэнэ. EnviroBuild компанийн үүсгэн байгуулагч Эйдэн Бэлл хоёр нутагтны үйлдэл, Дональд Трамп хоёр ихээхэн төстэй хэмээн ярьжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх асуудалд хандахдаа Дональд Трамп энэ хоёр нутагтан шиг “толгойгоо элсэнд” нуудаг хэмээжээ.

Дэлхийн нөлөө бүхий эрдэмтэд цаг уурын өөрчлөлтөд юун түрүүнд хүний хүчин зүйлтэй холбоотой гэдэгт санал нэгддэг бол чулуужсан түлшний хэрэглэг дэмждэг Трампын засаг захиргаа эрдэмтдийг улс төржиж байна гэж зэмлэн, Дэлхий дээр агаарын температур нэмэгдэж буйд хүн төрөлхтөн хариуцлага хүлээх ёстой эсэхэд эргэлздэг.

Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоны дараа уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнээс АНУ гарна хэмээн мэдэгдсэн юм.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top