2018 оны сүүлч гэхэд БНСУ 400 сая ам.долларын үнэ бүхий бэлэн гоймон бусад орнуудад нийлүүлж, дээд амжилт тогтооно гэж тус улсын хөдөө аж ахуй, далайн бүтээгдэхүүн түгээх корпорацаас мэдээлжээ.
Энэ оны эхний 11 сайрын байдлаар, бэлэн гоймонгийн экспортын хэмжээ 11.2 хувиар өсч, 385 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн онд бэлэн гоймонгийн экспортын хэмжээ 381 сая ам.доллар байжээ.
Энэ оны сүүлч гэхэд тус бүтээгдэхүүний экспорт 400 сая ам.доллараас давж, дээд амжилт тогтооно гэсэн хүлээлттэй байна. Өнгөрсөн онд бэлэн гоймонгийн экспортын хэмжээ анх удаа 30 сая ам.долларт хүрч байжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )