Украины Чернобыль жуулчдыг татаж байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

Сүүлийн жилүүдэд Украины Чернобылийн атомын цахилгаан станцын бүсэд аялсан жуулчдын тоо огцом өссөн гэж Украины Экологи, байгалийн баялгийн сайд Остап Семерак мэдэгджээ. 

Түүний хэлснээр, энэ жил тус бүсэд 63 мянган жуулчин зочилсон бөгөөд 2014 онд энэ тоо дөнгөж найман мянга байжээ. 

Өнгөрсөн жил 49 орчим мянган хүн Чернобылийн бүсийг үзэж сонирхсон байна.

Киев хотоос 110 км зайд байрлах Чернобылийн атомын цахилгаан станц хүн төрөлхтний түүхэнд дэх хамгийн аюултай цөмийн гамшигт нэрвэгдсэн билээ. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд болсон дэлбэрэлтээс хойш тус станц орчмын бүсийг хориотой бүс болгон зарлаж, энгийн ард иргэдийг хэдэн арван жил орохыг бүрэн хориглосон байв.

Цацрагийн хэмжээ буурсан тул 2010 онд тус станц орчмын 30 км.кв бүсийг аялал жуулчлалын зориулалтаар нээсэн юм. Энэ жилээс эхлэн тус улс Чернобылийн бүсэд хөтөчтэй аялал зохион байгуулж эхлээд байгаа юм.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top