БНАСАУ нүүрсний асар их нөөцөө ашиглан, нийлэг хий үйлдвэрлэлээ эрчимжүүлжээ. Үүгээр тус улс олон улсын хориг арга хэмжээг даван туулах, импортын түлшний хараат байдлыг бууруулахыг зорьж байна гэж the Wall Street сэтгүүлд бичжээ.
Хятад улс нүүрснээс хий үйлдвэрлэх технологи болон туршлагаа хуваалцсан гэнэ. Пёньян импортын түлш хэрэглэдэг томоохон бордооны үйлдвэр, ган болон цементийн үйлдвэрүүдэд энэхүү технологийг нэвтрүүлж байгаа аж. Шинжээчдийн үзэж буйгаар, нүүрснээс нийлэг хий гаргаж авснаар Хойд Солонгосын эрх баригчид хориг арга хэмжээнээс үүсэх дарамт, шахалтыг даван туулах хугацаа хожиж байж болох юм.
Энэ оны зургадугаар сард Хятадын нэгэн компани тус улсад цагт 40 мянган куб метр хий үйлдвэрлэх хүчин чадал бүхий төхөөрөмжийг Пёньянаас хойд зүгт орших аж үйлдвэрийн бүсэд нийлүүлжээ. Зөвхөн энэ төхөөрөмжийн тусламжтайгаар Хойд Солонгос түүхий болон боловсруулсан газрын тосны импортын нийт хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний нийлэг хий үйлдвэрлэх боломжтой болж байгаа гэнэ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 3 )
МАНАЙД ЗАЛУУС ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛСАНААС БАРИЛДАЖ, ЗАГВАР ӨМСӨЖ, НАЙМАА ХИЙСЭН НЬ ДЭЭР ГЭЖ БОДДОГ БОЛЖЭЭ.
ХАА БАЙНА МАНАЙ ИХ ОЛОН ЭРДЭМТЭН ДОКТОР АКАДЕМИЧ НАР ИЙМХЭН ЮМЫГ ХИЙЧИХ МЭДЛЭГ ЧАДВАР АЛГА УУ?
Монгол 1? жил яриад бүтээгүй ажлыг БНАСАУ ганц хоёр жилд бүтээчихэж байна. Авторитар ч гэсэн прагматик нэгдсэн удирдлага гэж энэ л байна даа.