АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Исламын ул"с бүлэглэл “ялагдсан” учир АНУ Сири улсаас цэргээ татна хэмээн мэдэгдлээ.
Тус улсын 2000 орчим цэрэг Сири улсын зүүн хойд хэсэгт үүрэг гүйцэтгэж, “Исламын улс” бүлэглэлээс чөлөөлсөн хэдий ч зэвсэгт бүлэглэлийн үүр уурхай хэвээр байгаа юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Төрийн департаментын ажилтнуудыг нэг хоногийн дотор нүүлгэн шилжүүлэх бөгөөд цэргийн алба хаагчдыг 60-100 хоногийн дотор Сириэс гаргахаар болжээ.
АНУ Сири улсаас цэргээ эргүүлэн татах нь ОХУ, Ираны нөлөө Сири болон тус бүс нутагт өргөжих вий гэсэн айдас байна.
Пентагон ажиллагааны дараагийн үе шат руу шилжих болсноо зарласан ч ажиллагааны аюулгүй байдлын үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Ерөнхийлөгч Трамп "Түүхэн ялалт байгуулсан цэргүүдийг одоо гэрт нь хариулах цаг нь болсон" хэмээжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 2 )
Янкууд цөлмөөд дууссан юм чинь одоо юунд хорогдохов дээ, дээрэмдсэн юм аа хувааж авах гэж /тэр нь бас цалин нэртэй/ яарч байгаа биз
ялагдаад шсн