Европын холбоо нэг удаагийн хэрэглээний хуванцар эдлэлийг хориглоно

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

Европын холбооны гишүүн улс орнууд болон Европын парламент нэг удаагийн хэрэглээний хуванцар аяга таваг, хутга, соруул зэрэг хуванцар бүтээгдэхүүнийг хориглох тохиролцоонд хүрчээ.

Далайн бохирдлыг бууруулах зорилго бүхий энэхүү шинэ хууль Европын далайн эрэгт их хэмжээгээр хөглөрдөг 10 хуванцар эдлэлд хамаарах юм. Чих цэвэрлэгч хөвөн, полистрол хоолны сав хэрэглэхийг мөн хориглох гэнэ.

Далай тэнгис хуванцар хог хаягдлаар дүүрч, аюулын харанга дэлдэж буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Европын парламент энэхүү хуулийн төслийг богино хугацаанд батлахаар ажиллаж байгаа аж. Энэ тохиолдолд шинэ дүрэм  2021 онд хүчин төгөлдөр болох юм.

Европын комиссын судалгаанаас үзвэл түргэн хоолны сүлжээнд өргөнөөр ашиглагддаг нэг удаагийн хуванцар эдлэлүүд далай болон далайн эргийн хог хаягдлын 70 орчим хувийг эзэлж байна.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха ха ха(66.181.166.134) 2018 оны 12 сарын 20

Далай тэнгис хуванцар хог хаягдлаар дүүрч ккккккккк ойсонгүй????!!!!!

0  |  0
Ха ха ха(66.181.166.134) 2018 оны 12 сарын 20

Тохиродлцоонд хүрсэн хууль батлах аль вэ? ойлгосонгүй ???????

0  |  0
Top