Өмнөд Солонгосын олон арван мянган таксины жолооч нар такси ээлжээр жолоодох аппликэйшн нэвтрүүлэхийг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулж эхэлжээ.
Өчигдөр /2018.12.19/ нэгэн таксины жолооч Kakao Corp үүрэн мессенжер операторын Kakao Mobility буюу таксийг ээлжээр жолоодох үйлчилгээг нэвтрүүлэхийг эсэргүүцэн, өөрийгөө “Зулын гол” болгон шатааж, амиа алджээ. Жагсагчид амиа алдсан 57 настай мэргэжил нэгт нөхрийнхөө дурсгалыг хүндэтгэн, толгойдоо хар тууз зүүн, Парламентын ордны өмнө жагсаалаа үргэлжлүүлсээр байна.
Сүүлийн саруудад энэхүү үйлчилгээг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал Сөүл хотноо өрнөж байгаа бөгөөд Kakao Corp компани үүнээс үүдэн үйлчилгээнийхээ нээлтийг мөн хойшлуулаад байгаа юм.
Эрх баригч нам эл асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ч талууд өнөөг хүртэл тохиролцоонд хүрч чадаагүй байна. Жолооч нар технологийн дэвшлийг ашиглан нэг таксинд хоёр хүн ээлжээр ажиллаж эхэлбэл тэдний ажлын цаг багасч, орлого нь буурна хэмээн үзэж, эл цуглааныг хийж эхлээд байгаа юм.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )