ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн оны төгсгөлд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчидтэй уулздаг. Тэрбээр өнөөдөр /2018.12.20/ буюу яг энэ цаг мөчид Москвагийн олон улсын худалдааны төвд 14 дэх удаагийн хэвлэлийн хурлаа хийж байна.
Хэвлэлийн хуралд гадаад, дотоотын 1702 сэтгүүлч оролцож байгаа нь рекорд тогтоосон тоо болохыг Оросын хэвлэлүүд онцолжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаад, дотоод бодлого, улс төр, нийгэм, олон улсын харилцаа зэрэг бүхий л сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч байна.
Тухайлбал, Путин Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг охиных нь хамт Их Британид хордуулсан хэргийн талаар сонирхсон сэтгүүлчийн асуултад өөртөө тун итгэлтэйгээр хариулт өглөө. Тэрбээр “Энэ бол ОХУ руу ээлжит дайралтаа хийх гэсэн шалтаг. Улстөржсөн зүйл. Тэд Оросыг өрсөлдөгчөө гэж харж, хөгжлийг нь саатуулах оролдлогоо л хийж байна” гэж хариулжээ. Путин мөн Их Британид болсон хэргийг Оросоос айсандаа хийсэн үйлдэл гэж үзэж буйгаа ч хэллээ.
“Сергей Скрипаль болон түүний охин байхгүй байсан ч тэд өөр нэг шалтгаан олох байсан” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч “RT” агентлагийн сэтгүүлчийн асуултад хариуллаа.
ШУУД ҮЗЭХ
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Бурууг гаднаас хайх нь коммунистуудын хийдэг ажил