АНУ-ын алдарт Мерриам-Уебстерийн толь бичиг цахим хуудаст хандсан нийт хандалтыг тооцоолон гаргадаг судалгаагаар 2018 онд “Шударга ёс” гэдэг үг хамгийн их хандалт авчээ. Америкийн хамгийн итгэлтэй толь бичиг гэгдэх уг тольд зочлогчдын 74 хувь нь “Шударга ёс” гэдэг үгийг хайсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удаа дараа дээрх үгийг хэрэглэсэн, цаашлаад дэлхий даяар улс төрийн орчинд дээрх үг эрэлттэй байсан нь ийнхүү нөлөөлжээ.
“Улс төрийн орчинд дээрх үг хэллэг олноор хэрэглэгдэх болсон нь ийнхүү хандалт өндөртэй үг болгосон. Ер нь тухайн жилд олны танил болон улс төрийн томоохон дүрүүд ямар үг хэлж байгаагаас шалтгаалан хандалт өндөртэй үг тодордог нь ажиглагдаж байгаа” гэж Мерриам-Уебстерийн толь бичгийн дэд редактор Эмили Брьюстер ярьжээ.
Энэ жил эрэлтээрээ тэргүүлж хараахан чадаагүй ч олны анхааралд байсан үгнүүдийг дурдвал “үндсэрхэг”, “алтангадас”, “хүндэтгэл”, “үртэс”, “тэрс үзэлтэн” зэрэг үгс багтсан байна. Өнгөрсөн жилийн хамгийн эрэлттэй үгээр “Феминизм” гэх үг тодорч байсан билээ. Мерриам-Уебстерийн толь бичиг одоогоос 187 жилийн өмнө буюу 1831 онд АНУ-ын Массачусетс мужийн Спрингфильд хотноо байгуулагдаж байсан юм. Оны хамгийн эрэлттэй үгийг 1960 оноос хойш тодруулсаар ирсэн байна.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177