Их Британи болон түүний холбоотнууд Хятад улсыг кибер халдлагад буруутгаж буй явдал нь ор үндэслэлгүй гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамнаас мэдэгдээд чухал салбар дахь хоёр талын хамтын ажиллагаанд сэв суулгахгүй байх үүднээс Хятад улсын талаар худал мэдээлэл цацахаа зогсоохыг уриаллаа.
Өчигдөр /2018.12.20/ АНУ-ын хууль зүйн яам БНХАУ-ын хоёр иргэнийг кибер халдлагад буруутай хэмээн мэдэгдэж, Хятад улсыг цахим орон зайд “гэмт ажиллагаа” явуулахгүй байхыг уриалсан. Их Британи болон түүний холбоотнууд АНУ-ын байр суурьтай нэг буйгаа илэрхийлж, Хятад улс хэд хэдэн орны эсрэг кибер халдлага үйлдсэний хариуцлагыг хүлээх ёстой гэв.
Их Британи болон түүний холбоотнууд Хятад улсын талаар худал мэдээлэл цацаж буйг Хятад улс шийдвэртэй эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэв.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )