Итали улс эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирэх үеэр нь цалинтай чөлөө олгодог Европын анхны орон болжээ. Парламентын гишүүд одоогоор дээрх хуулийн төслийг хэлэлцэж байгаа аж.
Сарын тэмдэг нь ирэх үеэр эмэгтэйчүүдэд цалинтай чөлөө олгох хуулийн төсөл нь Италийн нийгэмд нэлээд шуугиан тарьжээ. Гэхдээ хууль тогтоогч нар эмэгтэйчүүд сарын тэмдэг нь ирж, ядарч сульдан, толгой нь өвдөж, дотор нь муухайрч байгаа үед амрахыг зөвшөөрөх хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ нь сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүдэд илүү их хамаатай аж.
Эмэгтэйчүүд сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг талаар дарга удирдлагадаа хэлээд сар бүрт гурван өдрийн цалинтай чөлөө авч болох юм. Италийн “Marie Claire” хэвлэлд бичсэнээр дээрх хуулийн төсөл нь ажил эрхэлдэг эмэгтэйчүүдэд үйлчлэх аж.
Бие нь өвдсөн болон сарын тэмдэг нь ирсэн үед цалинтай амардаг хууль Япон, Тайвань, Өмнөд Солонгос, Индонезид үйлчилдэг аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
ажлаа хийчихсэн улс орнууд яах вэ дураараа бол. манай хүүхнүүд дуурайж тэнэгтэнэдээ нөгөө улс төрчид нь сонгуулиар санал авахад зүгээр юм уу энэ ирэх сонгуулийн шоу ны бэлтгэл мэдээлэл үү
Wowo yamar goe yum bee? Xexe