АНУ Сири улсаас цэргээ татна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сири улсаас цэргээ татах тушаалд гарын үсэг зурсан гэж “CNN” телевиз мэдээлжээ. Уг мэдээллээ АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны эх сурвалжаас авсан гэсэн байна.

Трамп тушаалдаа Сири улсаас цэргүүдээ гаргах хугацааг заасан ч үүнийг олон нийтэд зарлахгүй гэж Пентагоноос мэдэгдсэн байна. Сириэс цэргээ гаргах Трампын шийдвэр конгрессын гишүүдийн хувьд гэнэтийн зүйл болжээ. Хоёр намын нөлөө бүхий хүмүүс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж.

АНУ Сири дэх “Исламын улс” террорист бүлэглэлийг бүрэн ялсан гэж үзжээ. Тус улсын эрх баригчид 2014 оны есдүгээр сард Сири дэх ажиллагаагаа эхэлсэн билээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top